Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсын баг тэргүүн хэсэгт өрсөлдөнө

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Дэлхийн шатрын холбоо олимпын хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тулд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн Дэлхийн шатрын онлайн олимпиадыг 2021 онд дахин зохион байгуулахаар болж, өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 15-ны хооронд www.chess.com цахим сайтаар зохион байгуулж байна.

Энэхүү олимпиадад 155 улсын баг, тамирчин таван хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэ жил дахин дэлхийн шилдгүүдийн хамтаар тэргүүн хэсэгт тоглохоор болсон.

Дэлхийн шатрын холбооны 2021 оны онлайн олимпиадад Монгол Улсын баг тамирчид оролцохтой холбогдуулан Монголын шатрын холбооноос Олимпиад зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн гуравдугаар хурал болжээ.

Ажлын хэсгийн хурлаар Дэлхийн шатрын онлайн олимпиадад оролцох нөхцөлд таарах танхимыг бэлтгэх, олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх, компьютер тоног төхөөрөмжийн нөхцөлийг хангах зэрэг сэдвээр ярилцав.

Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдэд цахимаар тооцоо хийдэг болно
Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдэд цахимаар тооцоо хийдэг болно
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.