Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдэд цахимаар тооцоо хийдэг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Нийслэлээс хөдөө орон нутаг руу зорчиход шалган нэвтрүүлэх товчоо, постуудад олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамжийг бэлэн мөнгө хэлбэрээр авдаг байсныг цахимжуулж эхэлсэн.

Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх...” гэж тусгагдсаны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 онд А/59 дүгээр тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж, төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгүүдийг цахимаар төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн Эмээлт болон Налайх зэрэг олон гарцтай төлбөр авах цэгүүдэд “Цахим”, “Бэлэн мөнгө” зэрэг гарцыг сонголттойгоор нээсэн байна. Иргэн та бэлэн мөнгө төлж оочир дараалалд зогсох уу, Төлбөрөө цахимаар төлж “ЦАХИМ” гарцаар шууд нэвтрэх үү гэдгээ шийдэх боломжтой болж байгаа юм. Цахимаар төлбөр төлөх мэдээллийг ЭНД дарж авна уу.

“Ханхүү“ хаачих вэ
“Ханхүү“ хаачих вэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.