Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Рио тинтогийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 36 секунд

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлж байна. Рио Тинтогийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан захидал ирүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Рио Тинтогийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан захидал ирүүлсэн. Нэгдүгээрт, Оюутолгой уурхайн төслийн менежментийн багийг удирдаж байгаагийн хувьд Рио тинтогийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүнд үед гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна гурван жилийн хугацаанд НЭГ ИХ НАЯД төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд "Оюу толгой" ХХК-иас "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-д төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж хөрөнгө оруулалтад хуримтлагдах байсан өрийн хэмжээг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Бидний 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.доллар орчмын өр бичигдсэн явж байгааг бууруулах хэлэлцээр хийхээр бэлэн байгаагаа Рио тинтогийн талаас албан ёсоор мэдэгдсэн" гэв.

Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Б.Хүдэрболд болон түүний дүүг АТГ-аас хахуулийн хэргээр шалгаж байна
Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Б.Хүдэрболд болон түүний дүүг АТГ-аас хахуулийн хэргээр шалгаж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.