Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Б.Хүдэрболд болон түүний дүүг АТГ-аас хахуулийн хэргээр шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

No description available.Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Б.Хүдэрболд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Тодруулбал, Б.Хүдэрболд нь удаа дараа хахууль авч, байр, машин худалдан авсан аж.

Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Хүдэрболдын дүү нь бизнес эрхэлж, эцэг, эх нь бусдад мөнгө зээлдэг байсан асуудал шалгагдаж байгаа аж. Тодруулбал, "Чандмань цагаан хад" компанийн нэр дээр Си зөвшөөрөл гаргуулан авч, хахуулийн мөнгөөр хүнд оврын тээврийн хэрэгсэл худалдан авсанаас гадна нүүрс тээврийн бизнес эрхэлж их хэмжээний ашиг олжээ. Мөн даатгалын компанид давуу байдал олгож, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бусдад худалдсан асуудал ч шалгагдаж байгаа аж.

ЗГ: Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилт 78.1 хувьтай байна
ЗГ: Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилт 78.1 хувьтай байна
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.