Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугларсан 89,5 тэрбум төгрөгийг цахим шилжилтэд зарцуулна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцууллаа. Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар эрүүгийн гэмт хэргийн нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг хөрөнгийг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачилсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх асуудлаар Улсын Их Хуралд санал уламжлахаар боллоо.

Нэгтгэсэн хуулийн төсөлд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг баримтлаж, тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авах, хянах шийдвэрлэх журмыг тусган хуульчлах саналыг УИХ-д уламжлалахаар шийдвэрлэв.

СУРВАЛЖИЛГА: Зарим сургуулиуд PCR шинжилгээ нэхэж байгаа учир шинжилгээний цэгүүд ачаалал ихтэй байна
СУРВАЛЖИЛГА: Зарим сургуулиуд PCR шинжилгээ нэхэж байгаа учир шинжилгээний цэгүүд ачаалал ихтэй байна
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.