Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Зарим сургуулиуд PCR шинжилгээ нэхэж байгаа учир шинжилгээний цэгүүд ачаалал ихтэй байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
4 минут 28 секунд

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан иргэдийн pcr шинжилгээнд хамрагдах идэвх эрс нэмэгдэж байна. Иймээс PCR шинжилгээний цэгүүдэд ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсээд байгаа билээ.

Нийслэл дэх PCR шинжилгээний цэгүүдийн тоог цөөлж, цагийн хуваарийг 09.00-12.00 хүртэл тогтоосноор иргэд хувийн хэвшлийн эмнэлгүүдээр үйлчлүүлэн, төлбөртэй шинжилгээ өгөх болсон. Эдгээр шинжилгээний цэгүүд дундаас шүлсээр PCR шинжилгээ өгөхөөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвийг зорьж буй иргэд олон байна.

Шүлсээр PCR шинжилгээ өгөхөөр дараалалд зогсож буй иргэдтэй уулзаж нөхцөл байдлыг тодрууллаа.

Хүүхдүүд шинжилгээ өгч байгаа нь зарим сургуулийн зүгээс PCR шинжилгээ нэхэж байгааг эцэг эхчүүд хэллээ. Тухайлбал иргэн Б.Батчимэг "Хүүхдийн хичээл маргааш эхлэх гэж байна. Сургуулиас нь заавал PCR шинжилгээ нэхээд байгаа учраас шүлсээр нь шинжилгээ өгүүлэхээр ирсэн. Хүүхэд хамраар өгч чадахгүй байгаа учраас шүлсээр өгөх гэж байна" гэв.

Иргэн Г.Долгор "Бусад газруудаар хийж байгаа шинжилгээнүүд үнэтэй байна. Гадуур 90,000-100,000 төгрөгийн үнэтэй байна. Эгч нь маргааш хагалгаанд орох гээд шинжилгээ өгөх гэж байгаа юм. Энд хямд үнэтэй болохоор хаа байсан Нэгдүгээр хорооллоос зорьж ирлээ. Уг нь хэд хоногийн өмнө шинжилгээний төлбөр 40,000 төгрөг байсан. Нэмэгдсэн бололтой" гэлээ.

Шүлсээр pcr шинжилгээ өгч буй иргэдийн ачаалал их байгаа талаар АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвийн дарга Т.Хосбаяраас тодрууллаа.

-Эмнэлзүйн молекул оношилгооны төвийг зорьж буй иргэдийн ачаалал өндөр байна. Энэхүү оношилгоо төв хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Манайх 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн шүлсний pcr шинжилгээг хийж байна. Нийт 20,000 гаруй хүнээс шинжилгээ авсан. Сүүлийн хоногуудад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотой эцэг, эхчүүд хүүхдүүддээ шинжилгээ хийлгэх нь эрс ихсэж байна. Хүүхдүүдээс хамар залгиурын арчдас авч шинжилгээ хийхэд өвдөлт, зовиуртай байдаг учраас шүлсээр шинжилгээ өгөхөөр иргэд ирж байна.

-Сүүлийн үед ачаалал их байгаа талаар хэллээ. Иргэд ихээр ирж байгаатай холбогдуулан ачааллыг бууруулахад хэрхэн анхаарч байна вэ?

-Бид ажлын цагаа уртасгаж, өглөө 08.00 цагаас 18.00 цаг хүртэл шинжилгээ авч байгаа. Өмнө авч байсан хувиараас дөрвөн цагаар уртасгасан байгаа. Хичээлийн шинэ жилийн үеэр ачаалал их байгаа учраас амралтын өдрүүдээр мөн шинжилгээ авч байна.

-Насанд хүрсэн хүмүүс ч мөн шинжилгээ өгөх нь их байгаа харагдаж байна. Нэг удаагийн шинжилгээний үнэ хэдэн төгрөг вэ?

-Насанд хүрсэн хүмүүсийн хувьд олон дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай ажил, мэргэжлийн онцлогтой хүмүүс хамар залгиурын арчдасыг долоо хоног тутамд өгөх нь зовиуртай байдаг учраас шүлсний pcr шинжилгээг илүү их зорьж ирдэг. Мөн хамар, нармайн төрөл бүрийн эмгэгтэй буюу эсрэг заалттай хүмүүс ирдэг.

Үнийн хувьд манайх төлбөртэй хийж байгаа шинжилгээнүүдээс хамгийн хямд буюу 58,000 төгрөгний өртөгтэй.

-Эерэг гарсан тохиолдолд дельта хувилбар туссан, эсэхээ шинжлүүлэх боломжтой гэж дууллаа. Энэ үнэн үү?

-Бид наймдугаар сараас эхлэн шинжилгээний нэр, төрлийг олшруулж байгаа. Жишээ нь, яаралтай шинжилгээний хариу шаардлагатай хүмүүст тусгай үйлчилгээ гаргаж өгч байгаа. Мөн pcr шинжилгээ өгөөд эерэг гарсан хүмүүст дельта хэв шинжийн халдвар байгаа эсэхийг шалгуулах хүсэлт өгсөн тохиолдолд нэмэлтээр дельта хувилбарын хэв шинж байгаа эсэхийг буюу коронавирусийн мутацийн шинжилгээг хийж байгаа.

Х.Баттулга СПОРТ, ОЛИМПИЗМЫН чиглэлээр зөвлөх бөгөөд Ерөнхий сайд ЗГ-ын хуралдаанд уг шийдвэрээ СОНСГОЖЭЭ
Х.Баттулга СПОРТ, ОЛИМПИЗМЫН чиглэлээр зөвлөх бөгөөд Ерөнхий сайд ЗГ-ын хуралдаанд уг шийдвэрээ СОНСГОЖЭЭ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.