Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдвар авсан ч ном уншиж буй залуугийн зураг олон өвчтөнд урам зориг өгчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 17 секунд

Ковид-19 вирусний халдвар авсан ч эмнэлэгт тайвнаар ном уншин хэвтэж буй залуу. Зургийн эх сурвалж: Синхуа агентлаг

2020 оны хоёрдугаар сарын 5-ны орой. БНХАУ-ын Ухань хотын эмнэлэг халдвар авсан өвчтнүүдээр дүүрч, эмч сувилагчид толгой өндийх зайгүй ажиллана. Харин тэрхүү хүнд нөхцөлд нэг л залуу маш тайвнаар ном уншин хэвтэх аж.

Энэхүү залуугийн ном шимтэн уншиж буй зураг БНХАУ төдийгүй дэлхийн цахим ертөнцөд таржээ.

Уг зураг дахь уншигчийн амар амгалан, гүн төвлөрсөн байдал нь маш олон хүнд аюулт өвчнийг давж гарах сэтгэлийн тэнхээ, эрч хүч хайрласан байна. Залуугийн уншиж байсан ном нь нэрт эрдэмтэн Фрэнсис Фүкүяамагийн “The origins of political order” хэмээх ном аж. Удалгүй Синхуа агентлагийн сурвалжлагч Фүкүяаматай холбогдож, зохиолч өвчтөн залууд өөрийн гарын үсэгтэй номоо дурсгал болгон илгээжээ. Залуу одоо халдваргүй болсон бөгөөд түүний бие бүрэн эдгэсэн байна.

Эх сурвалж: Синхуа агентлаг

Сандарсан Америкчууд жирийн үеэсээ 3-5 дахин их худалдан авалт хийж байна
Сандарсан Америкчууд жирийн үеэсээ 3-5 дахин их худалдан авалт хийж байна
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.