Талибанууд мягмар гарагт "афганчуудын нүүлгэн шилжүүлэхийг цаашид хориглох болно" гэж мэдэгдээд Кабулын нисэх онгоцны буудалд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хурдацтай явагдаж байгаа тул АНУ-ын цэргүүд ирэх долоо хоногийн дотор нүүлгэн шилжүүлэлтийг дуусгах эцсийн хугацааг дагаж мөрдөх хэрэгтэй гэх мэдэгдлийг хийлээ.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден наймдугаар сарын 31-нд Афганистанаас цэргээ гаргах эцсийн хугацааг дагаж мөрдөх зорилготой байгаагаа мэдэгдсэнтэй холбоотой юм.
Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахид мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, "Сүүлийн өдрүүдэд нисэх онгоцны буудлын эргэн тойронд цугласан болон эх орноосоо харь орныг зорьсон олон тооны афганчууд эх орондоо буцаж ирэх ёстой бөгөөд афганчууд шинэ эрх баригчдын хэлмэгдүүлэлтэд өртөхгүй. Нисэх онгоцны буудал руу явдаг замыг хаасан. Афганчууд нисэх онгоцны буудал руу тэр замаар явах боломжгүй, харин бусад орны иргэд энэ замаар явахыг зөвшөөрч байна" гэжээ.