Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүм хийд, спорт, соёл урлагийн газруудын хязгаарлалт энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхэллээ.Эдгээр газруудад ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх шаардлагыг мэргэжлийн байгууллагуудаас тавина.

Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон сүм хийд, бүх тѳрлийн баар, фитнесс, иог, бүжгийн клуб, саун, дэн буудал, биллиард, спорт заал, амралт, аялал жуулчлал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвүүд хугацаа дуустал үйл ажиллагаа явуулахгүй.Мөн ресторан нийтийн хоолны газрууд 22:00 цаг хүртэл ажиллана.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзлаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.