Наймдугаар сарын 23-ны оройны 18.10 минутын орчимд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарсан билээ.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Зочид буудлын гадна ямар нэгэн хөдөлгөөн байгаагүй, архидан согтуурсан зүйл байхгүй гэдгийг буудлын хүмүүс хэлсэн. Амь хохирогчдийн үхлийн шалтгааныг задлан шинжилгээний дүгнэлтээр тодорхой болно. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн иргэнийг амиа хорлохоос өөр аргагүй байдалд оруулсан шалтгаан нөхцөл байгаа эсэхэд цагдаагийн байгууллага мөрдлөг хийнэ. Гурван хүүхдийг нь асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн" гэлээ.
Сануулахад, амиа хорлосон эхнэр нөхөр хоёр нь бусдад 100 гаруй сая төгрөгийн өртэй байсан гэх мэдээлэл бий. Тиймээс гэрээслэл үлдээгээд амиа хорлосон байна. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь 3 настай байсан юм.