Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1772 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1500, хулгайтай холбоотой 20, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 151, гэмт хэргийн шинжтэй 76 мэдээлэл ирсэн байна.
Мөн автомашин согтуу жолоодсон 71, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 122, хүний биед халдсан 62, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 60, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 71 тохиолдол бүртгэгдсэн аж. Түүнчлэн өчигдөр 180 иргэн эрүүлжүүлэгджээ.