Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Отгонтэнгэр“ хайрхан уулын 7 дахь тахилга маргааш болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга маргааш буюу энэ сарын 22-нд болох гэж байна. Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан нь эртнээс тахисаар ирсэн уул бөгөөд монголчууд эрт дээр үеэс “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул” зэргээр нэрлэж иржээ.

Уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 метрт өргөгдсөн, түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохон уулын энгэрт үзэсгэлэнт Бадархундага нуур бий.

Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг юм.

Энэхүү уламжлалт зан үйлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1995 оны 110 дугаар зарлигаар сэргээж, Богдхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан уулыг Төрийн тахилгатай болгосон. Өнөөдрийн байдлаар төрийн тахилгатай 12 уул, хайрхан байдаг юм байна.

Монгол түмнийг даасан Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд үйлдэж, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч оролцож байв.

Маргаашийн тахилгад мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно.

Ташрамд дурдахад, Отгонтэнгэр хайрхан уулсын сүүлийн буюу 2016 оны төрийн тахилгын ёслолд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцож байжээ.

ЭМЯ: 12 хүртэлх насны хүүхдүүд болон ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс “Гэрээсээ гарахгүй байх“-ыг зөвлөж байна
ЭМЯ: 12 хүртэлх насны хүүхдүүд болон ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс “Гэрээсээ гарахгүй байх“-ыг зөвлөж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.