Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НПГ: С.Баярцогтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр суллагдана. Тодруулбал, түүнд анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноож, давж заалдах шатны шүүхээс 4.8 жилийн хорих ял болгон бууруулаад байсан. Гэвч Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тиймээс хэрэг мөрдөн байцаалтад буцсан энэ хугацаанд С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллахаар болоод байгаа юм.

Энэ талаар нийслэлийн прокурорын газраас тодруулахад, "Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б.Бямбасайхан, Д.Ганболд, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан.

С.Баярцогтийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн “С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн" гэв.

ХХААХҮЯ “Yes, Алтан намар” хөтөлбөрийг дэмжин ажиллана
ХХААХҮЯ “Yes, Алтан намар” хөтөлбөрийг дэмжин ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.