Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Итали улсад халдвар авсан иргэдийн тоо 24 мянгад хүрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Итали улсад өнгөрсөн шөнө шинээр 3590 тохиодол бүртгэгдэж өнөөдрийн /2020.03.16/ байдлаар нийт халдвар авсан иргэдийн тоо 24 мянгад хүрлээ. Нас барсан хүний тоо 368-аар нэмэгдэж нийт 1809 хүн нас бараад байна. Эдгэрсэн хүний тоо 2335, эмчлүүлж буй хүний тоо 20,6 мянга байна. Халдварын голомт болж байгаа Италийн умард нутаг Ломбарди мужид нийт 13272 тохиолдол бүртгэгдэж, 1218 хүн нас баржээ.
3-р сарын 12-ны байдлаар нас барсан хүмүүсийн статистик мэдээллийг авч үзвэл:
- 73,8 хувь нь 50-иас дээш насныхан,
- 16,9 хувь нь 30-50 хүртэл насныхан,
- 3,7 хувь нь 20-30 хүртэл насны залуучууд байна.
Хятадад бүртгэгдсэн нас баралтын мөн дийлэнх хувь нь 60-аас дээш насныхан байгаа билээ.

Чех улсад оршин суугаа иргэдийн анхааралд
Чех улсад оршин суугаа иргэдийн анхааралд
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.