Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ: Нэг ангид 12-15 хүүхэд суухаар танхимыг бэлтгэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

ЭЕШ эхлэхэд ердөө хоёр хоног үлдлээ. Цар тахалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулах ба нэг ангид 1.5-2.0 метрийн зайтай 12-15 сурагчид суухаар шалгалтын анги танхимыг бэлтгэсэн байна.

Мөн шалгуулагчид шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу хамрагдана. Ингэхдээ шалгуулагчид дараах зүйлсийг авч ирэх шаардлагатай. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээг заавал биедээ авч ирэх.
Өчигдөр 82 жолооч согтуу жолоо барьж, 167 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 82 жолооч согтуу жолоо барьж, 167 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
З.Энхболд: С.Баярцогтыг УИХ-д дэвшүүлж болохгүйг АН-ын залуучуудад захья
З.Энхболд: С.Баярцогтыг УИХ-д дэвшүүлж болохгүйг АН-ын залуучуудад захья
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.