Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нууранд хоёр хүн осолдсон хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан. Тодруулбал, дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат 36 настай эмэгтэй С, 15 настай эрэгтэй С нар нь хиймэл нуурт живсэн тул нуурын мандал дээгүүр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа хоёр өдрийн турш үргэлжилж усанд осолдсон хоёр иргэний цогцсыг гарган тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.
Хиймэл нуурт живсэн хоёр иргэний цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.