МХЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Тодруулбал, Улсын хэмжээнд нийт 98 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 22.299 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 104 объектын 20.084 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо
Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 6702 авто машинаар нэвтэрсэн 15,797 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.
Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.15-ны 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 604 тээврийн хэрэгслээр 1170 зорчигч, хотоос гарах чиглэлд 775 тээврийн хэрэгслээр 1480 зорчигч нэвтэрсэн байна.
Хилийн хяналт шалгалт
Улсын хилээр орсон 279 тээврийн хэрэгсэл, 610 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүлж, улсын хилээр гарсан 222 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 467 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв. Сүхбаатар, Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 644 вагон, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийлгүүлэн хяналт тавьж ажиллалаа.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын хоёр терминальд Алтанбулаг автозамын боомтоор 18 тир автомашинаар 347.2 тн бодис, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирсэн. Эдгээр бодис, бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж, 1080 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллав.
Лабораторийн мэдээлэл
2021.08.15-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид 62 дээж шинжилгээнд ирж, 5 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шаардлага хангаагүй дээж байхгүй.
Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт
Нийслэлийн хэмжээнд 420 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 26 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.
Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:
- Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -12
- Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 5
- Цаг хэтрүүлэн ажилласан – 2
- Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан – 1
- Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 2
- Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн – 2
- Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн – 2 гэж мэдээллээ.