Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Нэгдүгээр ангийн сурагчдыг автоматаар бүртгээд хуваарилсан байгааг эцэг эхчүүд зөвхөн баталгаажуулах л үүрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр 09.00 цагт нээгдсэн. Бүртгэлтэй холбоотой эцэг эхчүүдэд эргэлзээ төрүүлж буй зарим асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.

-Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл хэвийн үргэлжилж байна уу?

-Бүртгэл хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн 09.00 цагаас наймдугаар сарын 25-ныг хүртэл нэгдүгээр ангид элсэх хүүхдийнхээ бүртгэлийг цахимаар хийж баталгаажуулах боломжтой.

-Эцэг, эхчүүдийн зүгээс өнөөдөр, маргаашийн дотор бүртгүүлэхгүй бол сургууль нь дүүрэх магадлал бий гэсэн ойлголттой байна. Сургууль дүүрээд, хүүхэд нэмж бүртгэхгүй гэсэн асуудал байгаа юу?

-Нэгдүгээр ангид элсэх бүх хүүхдүүд бүртгэлтэй байгаа. Улсын бүртгэлийн газраас хүүхдүүдийн мэдээллийг татаж аваад оршин суугаа хаяг дээр нь бүртгээд авчихсан байгаа. Жишээ нь, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны хүүхэд 22 дугаар сургуульд явна гэсэн мэдээлэл нь байгаа юм. Бүртгэлийг хэдийн хийгээд аль сургуульд элсэх талаар нь хуваарилсан байгаа. Эцэг, эхчүүд 16-наас 25-ны хооронд бүртгэл хэсэгт гэрийн хаягаа оруулан аль сургуульд элсэх мэдээлэлтэй нь танилцаад баталгаажуулалтаа л хийх юм.

Баталгаажуулалт хийхэд эцэг, эхийн утасны дугаарыг тэмдэглэж авч байгаа. Тэмдэглүүлсэн утасны дугаарт нь "Таны хүүхэд тэр сургуулийн тэр багштай 1а ангид хуваарилагдлаа" гэсэн мессэж гар утсанд нь очно.

-Цэцэрлэгийн бүртгэлийн тухайд?

-Энэ хичээлийн жилд 2-3 настай хүүхдүүдийг эхний ээлжинд бүртгэхгүй гэх шийдвэр гарсан байгаа учраас цэцэрлэгийн бүртгэл одоогийн байдлаар явагдаагүй байна. Харин өмнө бүртгэлгүй буюу цэцэрлэгт явдаггүй байсан дөрвөн настай хүүхдүүд харьяа дүүргийнхээ боловсролын газартай холбогдоод тухайн дүүрэгт энэ хичээлийн жилд хэдэн дөрвөн настай хүүхдийг нэмэлтээр авах боломжтойг тодруулаад тухайн цэцэрлэгт нэмэлтээр дөрвөн настай хүүхэд авах бол цэцэрлэг дээр нь очоод бүртгүүлэх боломжтой.

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: 5/9-ийн зарчим нь коронавирусийн халдвар тархахгүй байх магадлалыг сайн хангаж байгаа
ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: 5/9-ийн зарчим нь коронавирусийн халдвар тархахгүй байх магадлалыг сайн хангаж байгаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.