Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан” гэдэг газар нэг хүн тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ. Тодруулбал, 34 настай эрэгтэй, Э-г живсэн тухай дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний өдрийн 19:20 цагт аймгийн ОБГ-т ирсэн байна.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид 65 км замыг туулан 21:45 цагт очиход иргэн Э тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон байна. 08.12-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.