Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2020 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

2020 онд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг /зуслангийн зам дагуу Гүнт, Шүлэг уулын энгэр/ -ийн гурван байршлаас 100 шарил нүүлгэн шилжүүлж, чандрыг Самбалхүндэвийн оршуулгын газрын нийтийн суваргад залж байсан.

2021 оны тухайд Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Шувуун фабрик (Ламын энгэр) байршиж буй 100 гаруй шарилыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэ хүрээнд тухайн 2021 оны 7 сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн турш талийгаачдын ар гэрт мэдээллийг хүргэх хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тогтсон байршил болон талийгаачдын мэдээллийг түгээснээс гадна бүртгэл, мэдээллийн ажилтан Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэгт байрлан ажилласан байна.

Энэ хугацаанд 30 гаруй талийгаачийн ар гэрээс холбогдсоноос ар гэрийн хүсэлтийн дагуу 10 гаруй шарил болон чандарыг бусад зөвшөөрөлтэй оршуулгын газарт нүүлгэн шилжүүлжээ.

2021 оны наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд уламжлалт шашны зан үйлийг гүйцэтгэн, холбогдох журам, стандартын дагуу ар гэрийн төлөөллийг оролцуулан шарилыг нүүлгэн, шилжүүлэх, чандарлах ажлыг “Улаанбаатар буян” ХХК гүйцэтгэсэн байна.

Мөн энэхүү зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлж чөлөөлсөн талбайг тэгшлэн, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, зүлэг тарих ажлыг хийж гүйцэтгэжээ.

С.Сувдансондор

Усанд живсэн иргэний цогцсын 11 метрийн гүнээс олжээ
Усанд живсэн иргэний цогцсын 11 метрийн гүнээс олжээ
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.