Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усанд живсэн иргэний цогцсын 11 метрийн гүнээс олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
2021-08-12 10:46:28
Унших
1 минут 2 секунд

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ хиймэл нууранд 1 хүн живсэн тухай дуудлага энэ сарын 10-ны өдрийн 16:55 цагт ОБГ-т иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2021.08.11-ний өдрийн 09:53 цагт очиж, нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт тус иргэний цогцсыг нуурын 11 метрийн гүнээс олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.

Монгол Улсын харцага Д.Анар ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлал гуйлаа
Монгол Улсын харцага Д.Анар ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлал гуйлаа
 
АУДИТ: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 243 арга хэмжээнээс 108 нь хуулийн шаардлага хангаагүй байна
АУДИТ: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 243 арга хэмжээнээс 108 нь хуулийн шаардлага хангаагүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.