Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоох гэж байгаа тухай тус аймгийн Засаг дарга мэдээлэл өглөө.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс наймдугаар сарын 15-25-ны хооронд 10 хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналаа АОК-т танилцуулна.
Харин хот болон бусад аймаг руу явах хүмүүс нь явна. Аймгийн хэмжээнд үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг хөндөж тавина. Аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, шийдвэрлэнэ" гэв.