Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Маргааш зарим нутгаар нойтон цас орж, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Энэ сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар, энэ сарын 14-нд нутгийн зарим газраар нойтон цас орж, явган шуурга шуурч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2025 оны 10-р сарын 14-нөөс 10-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

ТАНИЛЦ: Г.Занданшатарыг огцруулах бичигт 54, Д.Амарбаясгаланг “огцруулах“ бичигт 67 гишүүн нэгдсэн бол нийт 9 гишүүн ХОЁР ТАЛД гарын үсэг зурж, 14 гишүүн гарын үсэг ЗУРААГҮЙ
ТАНИЛЦ: Г.Занданшатарыг огцруулах бичигт 54, Д.Амарбаясгаланг “огцруулах“ бичигт 67 гишүүн нэгдсэн бол нийт 9 гишүүн ХОЁР ТАЛД гарын үсэг зурж, 14 гишүүн гарын үсэг ЗУРААГҮЙ
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.