Өчигдөр цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэнийг гавлан, зодож буй бичлэг цахим сүлжээнд тарж, олны дургүйцлийг хүргэсэн. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 30-нд дахин нэг цагдаа эрүүлжүүлэх байранд саатуулагдсан иргэнд гарч хүрч буй бичлэг тарлаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооноос дараах мэдэгдлийг жиргэжээ. Тодруулбал,
"Сайн байна уу, өчигдөр 2 цагдаа хүн зодож байгаа бичлэг, өнөөдөр нэг цагдаа ЭСТ-д хүн цохиод алсан бичлэгүүд хоёулаа ЧДЦХ-т холбоотой байна. Энэ хоёр бичлэгийн хэргийг шалгаж байгаа нэг эрүүгийн мөрдөгч л энэ бичлэгийг хэдэн цаасаар заржээ дээ. Хөгийн новш чминь чи цагдаагийн алба хаагчийн цалингаар ажиллаж амьдарч байж ямар муухай араар нь хутгаж байна. Энэ бичлэг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт сайн шалгаж, бичлэг задалсан нөхрийг бас хариуцлага тооц" гэжээ.
Хрн ч бичлэгийг задалсан цагдаад баатар цол өгөх ёстой бус уу???
— Ари (@ariunq) July 30, 2021
Энэ мэтээр нэгнээ дарамталж бүх хэргийг хааж хав дардаг гаж тогтолцоо цагдаагийн байгууллагад бдг гэж бодохоор л!
Цагдаа нар шинэчлэх цаг иржээ тэд үнэхээр хоцрогдож гдгийг эндээс харж болно‼️🤬 pic.twitter.com/lhmPIXwSsy