Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УПЕГ: Иргэдийг зодсон цагдаа нарт хэрэг үүсгэж, АТГ-т шилжүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цагдаагийн албан хаагчид хоёр иргэнийг зодож, танхайрч байгаа бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тухайн хэрэгт холбогдсон албан хаагчдыг 2019 онд ажлаас нь чөлөөлсөн ба бичлэгийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэс ажиллаж, мөрдөн шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын харъяаллаар АТГ-т шилжүүлэх саналтай явуулсан хэмээн мэдээлсэн.

Тэгвэл УЕПГ-ын олон нийттэй харилцах албанаас энэ талаар мэдээллээ. Тодруулбал, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн “цагдаагийн алба хаагчид иргэний биед халдсан” бичлэгтэй холбогдох материалыг хянаад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Сануулахад, цагдаа хууль хяналтын албан хаагчидтай холбоотой хэргийг АТГ-т шалгадаг болсон билээ

Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулна
Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.