Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн байгууллагад 12 мянга гаруй алба хаагч ажиллаж байгаагаас 1.8 хувийг удирдах албан тушаалтан эзэлж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

May be an image of 10 people, motorcycle and textЦагдаа, дотоодын цэргийн байгууллагад өнөөдрийн байдлаар 12 гаруй мянган алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал обьектын хамгаалах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа аж.

Үүнээс 5000 орчим алба хаагч нь эрүү, мөрдөн, хэрэг бүртгэх, хэсгийн байцаагч, эргүүлийн офицер, байцаагч, замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж, 4000 гаруй алба хаагч нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр /эргүүлийн офицер, эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа, харуул, хамгаалалтын цагдаа гэх мэт албан тушаалд ажиллаж байгаа юм байна.

Мөн 8.8 хувь нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, 12 хувь нь Захиргааны чиглэлээр тус тус ажиллаж байгаа бол улсын хэмжээнд нийт алба хаагчдын 1.8 хувийг удирдах албан тушаалтан /газар, хэлтсийн дарга/ эзэлж байна.

GOOGLE MAP, E-MONGOLIA системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
GOOGLE MAP, E-MONGOLIA системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
 
ГХИГ: 2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
ГХИГ: 2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.