2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр "Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг мэдээлэл хийсэн. Тэрбээр "Алба хаагчдын хувцас хэрэгсэл нь хангалттай сайн биш учраас галаас хамгаалж чаддаггүй талаар" дурдсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Гал унтраах үйл ажиллагаанд 120 гаруй нэр төрлийн техник хэрэгсэл ашигладаг. Ой хээрийн түймрийн гал унтраах ажиллагаанд тусгайлан зориулсан хувцас гэж бий. Харин объектын гал түймэрт унтраах ажиллагаанд ОХУ-д Евро стандартын дагуу хийгдсэн гал унтраах хувцсыг иж бүрнээр нь ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд төрөөс илүүтэй уг салбарт анхаарч, улмаар худалдан авалт сайжирсан. 2019 онд хувцас хэрэгслийн стандартыг баталсан. Мөн гал унтрааж байгаа автомашин хүртэл тусдаа стандарттай. Үүнээс гадна төслийн хүрээнд Франц, Польш, Австралиас хувцас хэрэглэл, автомашин орж ирдэг. Манай байгууллага 2015 оноос хойш хувцас хэрэглэл Евро стандарт руу шилжсэн. Австрали улсын Засгийн газрын тусламжаар системтэйгээр бүх техник хэрэгслийг шинэчилсэн. 2024 оноос хамгаалах хувцас хэрэгсэл дээр дохиолол хөтлөгч нэмэгдсэн.
Утаатай орчинд тухайн гал сөнөөгч 15 секундээс дээш хөдөлгөөнгүй буюу хүчилтөрөгчийн баллоны цэнэг дууссан үед гэх мэт янз бүрийн байдлаар гал сөнөөгч хөдөлгөөнгүй болвол ойр орчимдоо дуут тохио өгч байршил тогтоогчоор танигдах хэрэгсэл нэмэгдсэн. Утаат баг нь дотроосоо станцтай учраас гал унтраах үйл ажиллагаанд оролцож байх үедээ хоорондоо чөлөөтэй ярилцах боломжтой гэсэн үг. Жил бүрийн төсөвт шинэ техник хэрэгслийг нэмэхээр судалж байгаа.
Алба хаагч бүр тусдаа амьсгалын бие даасан төхөөрөмжтэй, хувийн хамгаалах хэрэгслээ өөрийн ээлж дээрээ өмсдөг. Би өөрөө таван жил гал сөнөөгчөөр ажилласан. Тэр үед дундаа нэг хувцас дамжуулж өмсдөг байсан. Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдсөн.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!