Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НМХГ: Нийтийн тээврийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг шалгалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудын цэвэрлэгээ, халдваргүйжилтийг шугам замд шалгав.

Монгол Улсын Засгийн газрын 60 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/108, А/166, А/168, А/191, А/223 дугаартай захирамжуудын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд “Баянхошуу”, “Гандан”, “III IV хороолол”, “Зайсан” автобусны зогсоолууд дээр шалгалтын ажлыг явуулав. Тус ажлын хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК, “Трансбус” ХХК, “Автобус нэгдэл” ХХК, “Эмсид” ХХК, “Эрдэм транс” ХХК, “Атибус” ХХК, “ГБУС” ХХК-ниудын 77 их багтаамжийн автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд  шалгалт хийжээ.

Шалгалтаар автобусны жолоочийн бүхээг, салхины шил болон түүний хажуу талын хэсгүүд, зорчигчийн суудлын түшлэгийн доод тал, зорчигчийн дээд бариулуудыг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлээгүй зөрчлүүд нийтлэг илэрлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг бүрэн арилгаагүй, тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй “Эрдэм транс” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авав.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.