Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт орон даяар эхэлсэн билээ. 

Товлосон ёсоор дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт бүртгэл хаагдах бөгөөд хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж, хэрхэн бүртгүүлэх зааврыг танилцууллаа. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ оны зургаадугаар сарын 8-11-нд авахаар төлөвлөснийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэж байв

Өмнөх жилүүдэд заавал үзэх судлагдахуун болон сонгон судлах агуулгаар буюу хүндрүүлж авдаг байсан бол энэ жил зөвхөн заавал судлах судлагдахуунаар элсэлтийн ерөнхий шалгалтыг авна хэмээн тэрбээр мөн дурдсан билээ.

 

 

Францын талаас иргэнээ авах хүсэлт гаргасан ч өвчтөнийг Монголд эмчлэхээр болжээ
Францын талаас иргэнээ авах хүсэлт гаргасан ч өвчтөнийг Монголд эмчлэхээр болжээ
 
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц