Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францын талаас иргэнээ авах хүсэлт гаргасан ч өвчтөнийг Монголд эмчлэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсад анхны COVID-19 өвчний халдвар Франц улсын иргэнээс илэрсэнтэй холбогдуулан Франц улсын зүгээс иргэнээ авах хүсэлт гаргажээ. Харин ХӨСҮТ-ийн эмч нар болон Франц иргэний зүгээс энд эмчлүүлэх шийдэлд хүрсэн байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү  “Францын талаас иргэнээ авах хүсэлт гаргасан гэж дуулдсан. Өвчтөн ч эхэндээ тийм бодолтой байсан. Гэхдээ одоо өвчтөн тогтвортой эндээ эмчлүүлэх нь зүйтэй гэж сэтгэл шулуудсан байгаа.

Тухайн нөхцөл байдлыг мэдэрч, мэдлэг чадвараа гаргаж, уялдаа холбоо сайтай ажиллах хамгийн чухал байна. Өвчтөний сэтгэл зүйн байдал дээрдсэн нь бидний сэтгэл санааг сайжрууллаа. Тэнд ч очиж эмчлүүлнэ, тийшээ ч явна гээд байвал эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагаанд саад болно. Тэрээр манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байна гэдгээ хэлсэн" хэмээн хэллээ.

Франц иргэний үйлчлүүлсэн газруудад БҮРЭН халдваргүйжүүлэлт хийлээ
Франц иргэний үйлчлүүлсэн газруудад БҮРЭН халдваргүйжүүлэлт хийлээ
 
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц