Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Methodist” эмнэлэг шинээр мэндэлсэн хүүхдүүдийг улаан оймстой өлгийнд угтан авдаг

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

АНУ-ын Техас мужийн Сан Антонио хотын “Methodist” хүүхдийн эмнэлэг зул сарын баярыг тохиолдуулан арванхоёрдугаар сард шинээр мэндэлсэн хүүхдүүдийг угтаж авах нэгэн сонирхолтой санаа сэджээ. Эмнэлгийн ажилтнууд жил бүр тэдэнд зориулан улаан өнгөтэй оймсны хэлбэртэй өлгий бэлддэг аж. Хамгийн гол нь энэ уламжлал бүхэл бүтэн 50 жилийн турш үргэлжилж байгаа гэдгээрээ онцлог.

Энэхүү зул сарын бэлэг тэмдэг болсон оймсны хэлбэртэй өлгийг “Bluebirds” нэртэй сайн дурын байгууллага хийдэг байна. Үүгээр зогсохгүй жижигхэн улаан малгайг мөн бяцхан хүүхдүүдэд зориулан хийдэг болжээ. Гэрэл гэгээ, хайр түгээсэн энэхүү үйл явдлыг хараад аав, ээжүүд хамгийн их догдолдог гэнэ. Ихэнх нь хүүхдийнхээ өлгийг том болтол нь хадгалдаг байна.

“Methodist”-ийн жишээг хараад бусад эмнэлгүүд ч мөн уламжлалыг авч хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, “Mount Auburn” эмнэлэг 12-дахь жилдээ шинээр мэндэлсэн хүүхдүүдийг зул сарын баярын өлгийнд угтан авч байна.

МОНЦАМЭ агентлагийн урилгаар Оросын сэтгүүлчид лекц уншлаа
МОНЦАМЭ агентлагийн урилгаар Оросын сэтгүүлчид лекц уншлаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.