Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНЦАМЭ агентлагийн урилгаар Оросын сэтгүүлчид лекц уншлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Оросын олон улсын “Россия Сегодня” агентлагууд хамтын ажиллагааны ээлжит төслөө амжилттай хэрэгжүүллээ. Энэ удаад “SpitnikPro” хөтөлбөрийн хүрээнд “Россия Сегодня” агентлагийн зөвлөх, ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн профессор Олег Дмитриев,  тус агентлагийн тусгай сурвалжлагч Дмитрий Виноградов нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнуудад лекц уншин сонирхсон асуултад нь хариуллаа.

Сэтгүүлч Дмитрий Виноградов Сири, Ирак, Донбасс зэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд орж байсан халуун цэг дээр  ажиллаж байсан туршлагатай сэтгүүлч бөгөөд “Халуун цэг дээр хэрхэн ажиллах” сэдвээр лекц уншлаа. Тэрээр зэвсэгт мөргөлдөөн гарсан бүсэд  ажиллаж буй сэтгүүлчид өөрийгөө сэтгэл зүйн хувьд маш сайн бэлдсэн байх ёстойг онцлон дурдсан юм.“Россия Сегодня” агентлагийн зөвлөх Олег Дмитриев эх сурвалжтай ажиллах, худал мэдээллийг хэрхэн ялгах талаар ярьж өөрийн туршлагаар жишээ татан тайлбарласан юм.

Оросын сэтгүүлчид Улаанбаатарт байх хугацаандаа “TV9” телевиз болон “Зууны мэдээ” сонины сэтгүүлчидтэй уулзаж, ажлын туршлагаасаа мөн хуваалцлаа.

АНУ-д 800 гаруй нислэг цуцлагджээ
АНУ-д 800 гаруй нислэг цуцлагджээ
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.