АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр АНУ-ын Вашингтон хотын Цагаан ордноос ард түмэнд хандан шийдвэрүүдээ танилцуулж байна. Зургийн эх сурвалж: Reuters
Түлхүүр мэдээлэл
- Европоос АНУ руу чиглэсэн бүх нислэгийг зогсооно.
- Тодорхой хувь хүн, ААН-үүдэд татварын хүү, торгууль ногдуулахгүй.
- Муж, орон нутгийн жижиг фирмүүдэд бага хүүтэй зээл олгоно.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой коронавирусийн тархалттай тэмцэх, эдийн засгийн нөлөөллийг хязгаарлах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авах болсноо зарлав. Тэрээр доорх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Аялал жуулчлал
Коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор АНУ баасан гаригаас эхлэн Европоос ирэх бүх нислэгийг 30 хоногийн турш түдгэлзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ үүнд Их Британи улс хамаарахгүй гэсэн юм.
Татвар
Трамп Сангийн яамнаас тодорхой хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд татварын хүү, торгууль ногдуулахгүйгээр татварын төлбөрийг хойшлуулахыг зааварлаж буйгаа мэдэгдлээ. Ингэснээр эдийн засагт 200 гаруй тэрбум долларын нэмэлт хөрвөх чадвар олгоно гэж үзжээ.
Зээл
Трамп Жижиг, дунд бизнесийн захиргаанд коронавирусийн нөлөөлөлд өртсөн муж, орон нутгийн жижиг ААН-үүдэд бага хүүтэй зээл олгох замаар хөрөнгө мөнгө болон хөрвөх чадварыг сайжруулахыг даалгалаа.
Эх сурвалж: Reuters
Х.Үүрийнтуяа