Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ коронавирусийн вакцины антигенийг гарган авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өмнө нь бид БНСУ-ын судалгааны баг коронавирусийн (covid-19) эсрэг тэмцэх  "эсрэгт биет"-ийг олж илрүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өчигдөр  БНСУ-ын Чүннамын Үндэсний Их Сургуулийн багш, профессор Сео Санг-Хигээр ахлуулсан судалгааны баг эс ургуулах технологи ашиглан covid19 вакцины антигенийг анх удаа амжилттай гаргаж авсан талаар мэдээлжээ. 

Профессор Сео, ургуулсан эсүүддээ covid19-ыг халдварлуулж, вирусыг өсгөх замаар халдварлах чадварыг нь алдагдуулж, вакцины антигенийг үүсгэж авлаа гэжээ. 

Тэд үйлдвэрт богино хугацаанд их хэмжээний вакцин үйлдвэрлэх боломжтой байдлаар ажлаа гүйцэтгэж байгаа бөгөөд эцсийн зорилго нь хамрын цацлага хэлбэрийн вакциныг үйлдвэрлэх юм байна. 

Судалгааны баг нь вакцинаа амьтан дээр туршиж дархлаа болон аюулгүй байдлыг нь шалгах бөгөөд энэ нь дээд тал нь 6 долоо хоног орчим зарцуулах аж. 

Эх сурвалж: YTN

Өвөр Монгол охин цар тахлын голомт руу 20 орчим сая төгрөгний хандив илгээжээ
Өвөр Монгол охин цар тахлын голомт руу 20 орчим сая төгрөгний хандив илгээжээ
 
Нэгдүгээр ангийн 28.519 сурагчийн 78 хувь нь шүдээ бүрэн угаадаггүй гэж оношлогджээ
Нэгдүгээр ангийн 28.519 сурагчийн 78 хувь нь шүдээ бүрэн угаадаггүй гэж оношлогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.