ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин нутагтай Нахиа охин 50 мянган юань буюу Монгол мөнгөөр 20 орчим сая төгрөгийн эд зүйлийн хандивыг цар тахлын голомт болох Ухань хотод ажиллаж байгаа эмч сувилагчид илгээсэн нь сүүлийн өдрүүдэд вичатын сонин содон мэдээ болоод байгаа гэнэ.
Тэрбээр өдгөө Өвөр Монголын Багшийн их сургуулийн харьяа дунд сургуулийн ахлах ангид суралцдаг аж.
Нахиа уралдаан тэмцээнд оролцсон шагналын мөнгөнийхөө 50 мянган юаниар амны хаалт, хамгаалалтын нүдний шил зэрэг эмч сувилагч нарт нэн шаардлагатай байгаа эд зүйлийг худалдан авч, хандиваа сургуулиараа дамжуулан Уханьд хүргүүлсэн гэнэ.
Сайхан сэтгэлт Нахиа охин өмнө нь БНХАУ-д болсон газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд хандив өргөж байжээ.
Таван настайгаасаа Англи хэл сурч, Харвардын Их сургуулийн хөдөө аж ахуйн салбарт суралцах урилгатай гэнэ.
Мөн дунд сургуулиа төгсөөд ирэх 2021 онд алсын Америкийг зорьж, Харвадын их сургуульд суралцах юм байна.