Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Жүдо бөхийн шүүгчээр Т.Энхцэцэг ажиллана

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 20 секунд

"Токио 2020" зуны олимп Монголын цагаар 19.00 цагт, Японы цагаар 20.00 цагт нээлтээ хийнэ. Хуваарь ёсоор жүдо бөхийн тэмцээн энэ сарын 24-ний өдрөөс эхэлж, 31-нд холимог багийн барилдаанаар өндөрлөнө. Олимпын наадмын жүдо бөхийн барилдааныг дэнслэх шүүгчид Ниппон Будокан ордонтой өнөөдөр танилцжээ. Манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг олон арван барилдааныг тус ордонд дэнслэх юм.

Төрбатын Энхцэцэг

Төрсөн огноо: 1983.11.27 /38 настай/

Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ олимпийн зэрэглэлийн шүүгч

2017 он Унгар Будапешт дэлхийн аварга,

2018 он Азарбайжан Баку дэлхийн аварга

2019 он Япон Токио дэхийн аварга

2021 он Унгар Будапешт дэлхийн аварга

2017 оны Морокко Маракеш Үнэмлэхүй жингийн дэлхийн аварга,

4 удаа багийн дэлхийн аварга, 2 удаагийн залуучуудын дэлхийн аварга, 1 удаа өсвөрийн дэлхийн аварга, 2 удаа азийн аварга, 30 гаран гран при, гранд слам, масерс цуврал тэмцээнүүдийг дэнсэлсэн IJF-ийн шүүгчдийн чансааг тэргүүлж буй шүүгч билээ.

ТОКИО 2020: Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс Кодоканд бэлтгэлдээ гарчээ
ТОКИО 2020: Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс Кодоканд бэлтгэлдээ гарчээ
 
Хорих ангиас оргосон этгээдийг 30 жилийн дараа баривчлав
Хорих ангиас оргосон этгээдийг 30 жилийн дараа баривчлав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.