Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Өнөөдөр Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар Монголын тугийг Токиогийн тэнгэрт мандуулна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 25 секунд

"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлт өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Монгол Улсын баг тамирчид үсгийн дарааллаар 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд алхан орох юм. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд Монгол улсаас оролцох багийн тугчаар жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нар сонгогдсон билээ.

ОУОХ-ноос жендерийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж буй юм. Үүнтэй нийцүүлэн багийн тугчаар эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгосон тухай албаныхан мэдээлж байсан. Тэгвэл "Токио-2020" олимпын наадамд Монголоос оролцох багийн тугчаар алхах Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нарын тухай мэдээллийг хүргэе.

Жудо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаярын хувьд,

  • 1994 онд төрсөн, 27 настай
  • ДАШТ-ий хүрэл
  • Азийн наадмын хошой хүрэл
  • Азийн АШТ-ий хүрэл
  • армийн ДАШТ-ий алтан медальт тамирчин юм.

Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулангийн хувьд,

  • 1999 онд төрсөн сагсан бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин
  • Тэрбээр МУИС-ийг Санхүүгийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн
  • 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн юм.
Жүжигчин Г.Ананд
Жүжигчин Г.Ананд "Өршөөлийн хууль"-иар суллагдлаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.