Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдан ял сонссон жүжигчин Г.Ананд "Өршөөлийн хууль"-нд хамрагдаж, дөнгөж сая суллагджээ. Тодруулбал, шүүх хурал нь дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон байна. Г.Ананд нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд шүүхээс 3 жилийн хорих ял сонссон бөгөөд ийнхүү жил долоон сарын дараа Ардын хувьсгалын 100 жилийн зориулан батлагдсан өршөөлийн хуулиар суллагдаж байна.
Хэргийг сануулбал, 2020 оны нэгдүгээр сарын 16-ны үүрийн 05.50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн машин Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан ноцтой осол гарсан.
Осол гаргасан "Mercedes Benz" маркийн автомашины жолооч нь залуу жүжигчин Г.Ананд байсан. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд гурван жилийн хорих ял оноож, жолоодох эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргасан байдаг.