Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Буянжаргал: Франц иргэний биеийн байдал тогтвортой, амин үзүүлэлтүүд хэвийн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал. Хэвлэлийн бага хурлын үеэр.

Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн мэдэгдлийн үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ковид-19 вирусийн халдвар авсан Франц иргэнийг Дорноговиос шилжүүлэн авч, эмчилгээ сувилгаа хийж байгаа талаар хэллээ. Тэрээр:

"Бид өчигдөр ХӨСҮТ-ийн Зөвлөх эмч нарын багийг Дорноговь аймаг руу илгээсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өнөө өглөө бид Зөвлөх багтай онлайнаар холбогдож, хоорондоо зөвлөлдсөний эцэст Франц иргэнийг шилжүүлэн авах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд тус иргэнийг ХӨСҮТ-д 9 цаг 38 минутад шилжүүлэн авчирлаа. Тээвэрлэлтийн явцад түүний биеийн байдалд ямар нэг хүндрэл гараагүй. Одоогоор биеийн байдал ерөнхийдөө хүндэвтэр, тогтвортой, гэхдээ амин үзүүлэлтүүд хэвийн, уушгиндаа нэвчистэй гэсэн өгүүлэмжтэйгээр ирсэн. Бид одоогоор удирдамжид тусгагдсан бүх эмчилгээг хийж байна" гэлээ.

Мөн тэрээр манай улсын эмч нарын баг Ухуань хотод вирусийн голомтод ажиллаж байгаа эмч нартай онлайнаар холбогдож, эмчилгээ оношлогооны туршлага солилцохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ. Тэд коронавирусийн халдвар авсан иргэнийг эмчлэхийн тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдээд, тангараг өргөсөн бүхэн таны төлөө ажиллаж байгаа гэдгийг сануулсан юм.

Олон улсын жудо бөхийн холбооноос дараах шийдвэрүүдийг гаргалаа
Олон улсын жудо бөхийн холбооноос дараах шийдвэрүүдийг гаргалаа
 
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй.  “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.