Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын жудо бөхийн холбооноос дараах шийдвэрүүдийг гаргалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/  удирдах зөвлөл хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

Үүнд: 

  • Олимпийн эрхийн сонгон шалгаруулалтын эцсийн хугацааг зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах
  • Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлөвлөгөөнд тусгагдсан байсан тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг хойшлуулах
  • Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулахаар төлөвлөгдөөд байсан өсвөр үе, залуучуудын бүх тэмцээнийг цуцлах 

Ингэснээр  “Токио-2020” олимпийн наадмын оноо олгох Екатеринбургин Их дуулга, Тбилисийн гранпри, Антальягийн гранпри тэмцээн болон тивүүдийн нээлттэй тэмцээн зэрэг 20 тэмцээн цуцлагдаад байна. 

ОХУ-ын Екатеринбург хотноо энэ долоо хоногт болох ёстой байсан Их дуулга тэмцээнд Монголын шилдэг 21 жудоч өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээгээд байсан юм.

Д.Нямхүү: Нэгдүгээр хавьталын 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан, эхний 23 хүний хариу сөрөг гарсан
Д.Нямхүү: Нэгдүгээр хавьталын 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан, эхний 23 хүний хариу сөрөг гарсан
 
“МОНГОЛ ТЭМЭЭ-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОМЖ” зөвлөлдөх хурал боллоо
“МОНГОЛ ТЭМЭЭ-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОМЖ” зөвлөлдөх хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.