Бага түргэний хүрхрээнээс унаж осолдсон иргэний цогцсыг олжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас нэг хүн хүрхрээн дээрээс халтирч ус руу унаж, осолдсон тухай хэрэг долдугаар сарын 12-ны өдөр гарч, Онцгой байдлын албаныхан эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан. Тодруулбал, эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоосон байсан аж.
Харин долдугаар сарын 19-ний өдөр Бага түргэний хүрээ гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усанд дотор чулуунд тээглэж тогтсон нэг хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 19:13 цагт, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 35 настай иргэн Д-гийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.