Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр болон баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдварын үед нэн шаардлагатай нэг удаа 20м3 цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр, нэг удаа 10м3 цэнэглэх хүчин чадалтай баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн шинэ захиргааны байранд байрлах Яаралтай тусламжийн төвд-2, СХД, БГД-ийн Эрүүл мэндийн шинэ төв, ЭХЭМҮТ-2, Улсын III эмнэлэгт болон Дархан, Говь-Алтай, Булган, Завхан, Баянхонгор аймагт тус бүр нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байрыг угсарч дууссан.

Мөн Монгол-Японы эмнэлэгт нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байр буусан бөгөөд хүчилтөрөгчийн үйлдвэрийн суурийн цутгалт бэхжиж дууссаны дараа үйлдвэрийн холболт угсралтын ажил хийгдэх юм. Цаашид үлдсэн аймгуудад байрлуулах ажлыг шат дараатай зохион байгуулахаар болжээ.

Өнөөдөр суурин 20 цэгт, 5730 иргэнийг дархлаажуулна
Өнөөдөр суурин 20 цэгт, 5730 иргэнийг дархлаажуулна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.