Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Амгалан: “Дүүжин тээвэр” болон “Тэнгэрийн тойрог” зам барих төслийг хэрэгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 49 секунд

Өнөөдөр өглөө 09:00 цагт Засгийн газар хуралдаж зарим шийдвэрийг гаргасан юм.  Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан танилцууллаа. 
Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн тулд хоёр шийдвэр гаргажээ.

Нэгдүгээрт, Үндэсний хөгжлийн газарт “Тэнгэрийн тойрог” зам барих төслийг хэрэгжүүлнэ.

Хотын А бүсэд 6-12м өндөрт нийт 13 км урт, 2 урсгал, 4 эгнээтэй, төлбөртэй, хоёр түвшний замтай болно. 27 орох, гарах цэгтэй. Үүнийг барьснаар замын түгжрэл 46 хувиар буурна гэж тооцоолжээ.Түүнчлэн агаарын бохирдлыг 20 хувь бууруулна гэж үзсэн байна. 
Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая доллар юм. Нэг тээврийн хэрэгслээс км тутамд 1 доллар буюу 15км тутамд 15 доллар авч зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ төлнө гэж тооцоолжээ.  Энэ нь “алсын хараа 2050” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. 
Сансарын аюулгүйн тойрог- Зүүн 4 зам- Нарантуул- Дүнжингарав- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - ХУД - Нарны гүүр – Баруун 4 зам -Гэсэр сүм -100 айл гэсэн тойрог байх юм.

Уг замыг барихад Засгийн газар болон орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй. Зөвхөн концессоор хийнэ. Зураг төсөл боловсруулах, барих,  ашиглах, шилжүүлэх гэсэн 25 жилийн хугацаатай төсөл аж.

Хоёрдугаарт, “Дүүжин тээвэр” барих төсөл боловсруулна

Монгол улс болон олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээрээр батлагдсан. Энэ зээлийн хэлэлцээрийн хүрээнд хийгдэхээр болж байгаа юм Нийтдээ 60,7 сая еврогийн өртөгтэй уг төсөл нь 40 жилийн хугацаатай хэрэгжинэ. Нэн хөнгөлөлттэй буюу 12 жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх төсөл юм. 

Баянхошууны уулзвар- Ханын материал – 3.4-р хорооллын эцэс хүртэл нийт 4,9 км замын хүрээнд хийхээр болжээ. 
Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ. 16 минутад иргэдийг тээвэрлэнэ гэж үзэж байна. Буудал хооронд 1,6-6км байхөөр төлөвлөжээ.
Агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулна. Цамхагийн өндөр 22-110 метр, хоорондын зай 250-700 метр. Нэг кабинд 8-10 зорчигч тээвэрлэнэ. 2020 оны 02-р сарын 05-ны өдөр Франц улсын Загсийн газар, Сангийн яамтай байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хийгдэнэ.

Л.Эрдэнэчулуун: 55 их дэлгүүр хүнсний худалдаанаас бусад хэсгээ бүрэн хаасан
Л.Эрдэнэчулуун: 55 их дэлгүүр хүнсний худалдаанаас бусад хэсгээ бүрэн хаасан
 
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.