Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бага түргэний хүрхрээ“-гээс цогцос олджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн “Бага түргэний хүрхрээ”-ий усанд 12 хүн зугаалж байснаас 1 иргэн хаднаас халтирч осолдсон харамсалтай хэрэг гараад байсан. Осолдсон иргэнийг долоо хоног эрэн хайсан хэдий ч үр дүнд хүрээгүй байсан бол өчигдөр тус иргэний цогцос мөн байж болзошгүй дуудлагыг хүлээн авчээ.

Тодруулбал, Долоодугаар сарын 19-ний өдрийн 18:45 цагт “Бага түргэний хүрээ гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усанд дотор чулуунд тээглэж тогтсон 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэнээс хүлээн авчээ. /Уг цогцос нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д/35 настай эрэгтэй/-ийнх байх магадлалтай/ хэмээн мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.

Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайж байна
Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайж байна
 
“The MongolZ”  IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
“The MongolZ” IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.