Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх” уул гэх газар хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн төөрсөн тухай дуудлага долдугаар сарын 19-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тус дүүргийн харьяат иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 32 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг “Зүрх” уулын орчимд зохион байгуулж, үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг өнөөдөр буюу долдугаар сарын 20-ны 05:00 цагт дахин эхлүүлжээ.
Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.