Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1295 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 145787 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 656 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 644 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас арван хүн нас барж, нийт нас баралтын тоо 726 боллоо. Тодруулбал, 41-60 насны гурав, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны таван хүн нас баржээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6223
-Хүндэвтэр 3030
-Хүнд 1002
-Нэн хүнд 207 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 16544 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3929 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 125882 болж байна. Хэвтэн эмчлүүлж буй 10462 иргэн байна. Үүний 573 нь жирэмсэн, 2358 хүүхэд байна.