ЭМЯ-аас коронавирусийн талаарх ээлжит цаг үеийн мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо нийт хүн амын 4.2 хувьд хүрлээ. Улаанбаатар хотын хувьд хүн амын тоонд харьцуулахад 6.6 хувьд хүрсэн байна. Орон нутагт Говь-Алтай, Орхон, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймгуудын хүн амын дундах халдварын тархалт өндөр байна.
Наадмын амралтуудтай холбоотойгоор орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдсэн. орон нутагт 5 мянган гаруй иргэн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Орон нутгийн руу хөдөлгөөний эрчим чиглэж байгаа нь цаашид халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай гэж харж байна. Сүүлийн долоо хоногт 16-17 насны хүүхдийн өвчлөл 15.5-8.65 болтлоо хумигдсан. Энэ бол вакцины нөлөөлөл гэж харж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тоо буурч байгаа.
Нийт нас баралтын 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй, аль эсвэл бүрэн тунд хамрагдаагүй байсан" гэв.