Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио хотод онцгой байдал зарлажээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 53 секунд

Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж, 2021 оны долдугаар сарын 12-аас наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн 4 дүгээр зэрэглэлд шилжиж, онцгой байдал зарласан байна.

Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалсан байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

Хог хаягдлаа хогийн цэгт хаяж, зөв боловсон АЯЛЦГААЯ
Хог хаягдлаа хогийн цэгт хаяж, зөв боловсон АЯЛЦГААЯ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.