Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НМХГ-аас дараах худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд


Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр зогсоов. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэлжээ. 

Үүнд: 

  • Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр
  • Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
  • Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
  • Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
  • Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
  • Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд багтжээ. 

Зохицуулсан цагийн хуваарийн дагуу 22.00 хүртэл ажиллах газрууд:

  • Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу ажиллана.

УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд буюу харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлнэ үү. Та бүхэн төрөөс гаргасан шийдвэрийг дагаж, хайртай хүмүүсээ эрсдэлд орохоос сэргийлж, хувийн ариун цэврээ сахиж, иргэн хүний үүргээ биелүүлээрэй.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Шатахууны үнэ буурна
Шатахууны үнэ буурна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц