Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд шатахууны ханган нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн үед уналттай байгаа. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө. Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна.
Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой.
Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье. Дээр нь шатахууны үнэ буурна. Энэ талаар АМГТГ-аас албан ёсоор мэдээлэл хүргэнэ гэлээ.